ДижиталМиний контент

Бусад нийтлэл

5 сарын өмнө
1 мин

Онлайнаар зарах шилдэг дижитал бүтээгдэхүүнүүд

5 сарын өмнө
1 мин

Яагаад DIGITAL PRODUCT 2026 оны GOLD MINE вэ?

  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.
Нийтлэл

Affiliate Marketing уу, эсвэл Дижитал Бүтээгдэхүүн үү? Эхлэгчдэд зориулсан гарын авлага

2026 оны 04 сарын 233 мин

Affiliate marketing эсвэл дижитал бүтээгдэхүүн эхлүүлэх тухай бодож байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Одоогоор эхлээгүй байгаа, нэгийг нь туршаад амжилтгүй болсон, эсвэл хоёуланг нь зэрэг туршиж үзэхийг хүсэж байгаа бол энэ гарын авлага танд онлайнаар орлого олж эхлэх энгийн, бодит аргуудыг харуулна.



Affiliate Marketing vs Дижитал Бүтээгдэхүүн:


Товч танилцуулга


• Affiliate Marketing

Affiliate marketing гэдэг нь та Amazon Associates, эсвэл Affiliate эрхтэй Skool платформ дээрх онлайн сургалтын хөтөлбөрт нэгдэж, өөрийн гэсэн тусгай линк аван тухайн компаний бүтээгдэхүүнийг сурталчлахыг хэлнэ. Хэн нэгэн таны линкээр орж худалдан авалт хийвэл та шимтгэл буюу комишн авна.

Энэ нь эхлэгчдэд хамгийн тохиромжтой хувилбар. Учир нь та аль хэдийн:

  • Худалдан авагчтай
  • Итгэлцэлтэй
  • Танигдсан

брэндийг сурталчилж байгаа.

Өөрийн онлайн дэлгүүр нээвэл хүмүүсийг оруулж ирэхээс гадна худалдан авалт хийлгэх нь маш хэцүү гэдгийг хурдан ойлгоно.

⚠️ Гэхдээ disclosure заавал хийх ёстой. Хууль ёсоор affiliate холбоотой гэдгээ ил тод мэдэгдэх шаардлагатай. Жишээ нь Amazon:

“As an Amazon Associate I earn from qualifying purchases.”



• Дижитал Бүтээгдэхүүн

Энд та өөрөө Canva template, Ebook, Stock видео зураг, Төлөвлөгч, Буддаг ном эсвэл бусад дижитал бүтээгдэхүүн бүтээж, Etsy, Beacons, Монголын зах зээлд бол ZOCHIL CONTENT зэрэг платформд байршуулна. Дараа нь сурталчилж, борлуулна.

Давуу тал:

  • Үнийг өөрөө тогтооно
  • Дизайнаа өөрөө удирдана
  • Ашгийн хувь өндөр байж болно



Affiliate Marketing эхлэгчдэд үнэхээр ажилладаг уу?

Товчоор хэлбэл: Тийм.

Гэхдээ таны стратегиас хамаарна.

Зүгээр л affiliate хөтөлбөрт элсээд хааяа нэг пост хийгээд мөнгө орно гэж бодож байвал амаргүй.

Харин ухаалгаар, төлөвлөгөөтэй ажиллавал анхны борлуулалтаа хийх бүрэн боломжтой.




Яагаад би эхлэгчдэд Affiliate Marketing зөвлөдөг вэ?

Өөрийн дижитал дэлгүүр нээгээд шууд борлуулалт хийхгүй байх магадлалтай. Marketplace дээр бол арай хурдан. Харин өөрийн вэбсайт дээр бол SEO сайн хийсэн ч index болох хүртэл сарууд шаардлагатай.

Pinterest арай хурдан ч тэвчээр хэрэгтэй.

Тиймээс:

  • Сайт чинь өсөж байх хооронд
  • Сошиалаа хөгжүүлж байх зуур

affiliate контент нэмэж эхэл.

Ихэнхдээ танигдсан брэнд сурталчилгаа хийж байгаа тул анхны шимтгэл олох нь өөрийн шинэ сайтаас илүү амар байдаг.

Гэхдээ энэ нь сайтаа эхлүүлэх хэрэггүй гэсэн үг биш. Харин сайт өсөх хугацаанд мөнгө орж ирж байвал урам зориг хадгалахад тустай.



Зөвхөн Affiliate хийх үү?

Үгүй.

Олон орлогын эх үүсвэр хамгийн ухаалаг шийдэл.

Affiliate-г:

👉 Бялууны крем гэж бод

👉 Өөрийн бүтээгдэхүүний оронд биш, нэмэлт болгож ашигла



Affiliate Marketing амархан уу?

Би 2025 оны зун affiliate контент хийж эхэлсэн. Намар хэдэн шимтгэл авсан. Харин өвөл хамгийн их орлого орж ирсэн.

Би:

  • Тогтмол
  • Төлөвлөгөөтэй
  • Өдөр бүр ажилласан

Тэгэхээр амархан уу?

Өөрийн бүтээгдэхүүн зарахаас арай амархан.

Гэхдээ “амархан” гэж хэлэхгүй.

Хугацаа, их хэмжээний контент, тогтвортой урсгал шаардлагатай.

Хэрэв хэн нэгэн “сардаа $10k” гэж амлавал болгоомжил. Ихэнх нь курс зарахын тулд хэтрүүлдэг.

Танд хэрэгтэй зүйл:

  • Тогтвортой байдал
  • Төлөвлөгөө



Тэгэхээр Affiliate уу, Дижитал Бүтээгдэхүүн үү?

Хослуулах нь хамгийн зөв шийдэл.

Сошиал дээр хоёуланг нь сурталчлах нь илүү олон хүнд хүргэнэ.

Affiliate линк нэмэх нь орлогын урсгалыг нэмэгдүүлнэ.

Ялангуяа AI бүхнийг өөрчилж байгаа дээр нь эдийн засгийн хямралтай энэ үед — хүмүүс нэмэлт орлого хайж байна.

Орлогоо олон эх үүсвэртэй болгосноор ямар нэгэн зүйл тохиолдсон ч таны гэр бүлийг дэмжих мөнгө өөр өөр газраас орж ирсээр байх болно.



Мөрөөдлийнхөө төлөө өнөөдрөөс эхэл. Маргаашийг бүү хүлээ. Дараа нь өөртөө баярлана.

Амжилт,

SM Agency


Бусадтай хуваалцах